Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлав

315

Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлав

 

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав.
 
сонин mn
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нээлтийн үеэр “Хонх” цохин, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд нээлтэд 200 гаруй монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцууллаа. Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” хамтран зохион байгуулав.
 
сонин mn
“Голден Стейт Уориорз” баг Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Азийн өв соёлын үдэш” үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголчууд ийнхүү өв соёлоо сурталчлан оролцов. Дээрх үйл ажиллагааны  шууд дамжуулалтыг АНУ-ын NBATV сувгаар 2.4 сая хүн үзэж сонирхсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.