С.Амарсайхан: Ипотекийн корпораци 400 тэрбум төгрөгийг хууль бусаар ашигласан

310
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.15/ Монголбанкны Ерөхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах, хуулийн дагуу шалгах хэрэгтэй хэмээлээ.
Тэрбээр "Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Ипотекийн зээлийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан ч ажил нь удаашралтай байгаа.
Сангийн болон Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, ШӨХТГ-ын гээд нийт 10 гаруй албан тушаалтын гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт гарсан" гэв.
Тус ажлын хэсгээс
Нэгдүгээрт, ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгохХоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгохГуравдугаарт, зээлийн эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд, банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэх дүгнэлтүүдийг гаргажээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Банкнаас нэг хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд найман хувиар олгодог. Ипотекийн корпораци 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусар ашиглан зарцуулсан байна" гэв.

https://dorgio.mn/p/142179
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.