С.Амарсайхан: Иргэд банктай тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой

367

С.Амарсайхан: Иргэд банктай тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой

 

Шадар сайд С.Амарсайхан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хяналт шалгалт явуулах ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр дүн мэдээг танилцууллаа.Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн ₮170 тэрбумыг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон.Энэхүү ₮170 тэрбумыг буцаан төвлөрүүлэх тогтоолын төслийг танилцуулаад байна. Мөн иргэд эргэн төлөлтийн хуваарийг ипотекийн корпорацтай тохиролцох, даатгалын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6% болгож бууруулах, Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор урьдчилгаа 30%-ийг 20% болгож багасгах,Иргэд банк санхүүгийн байгууллагатайгаа тохирч, эргэн төлөлтийн хуваарийг уян хатан болгох боломжтой гэж үзсэн.

Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас ипотекийн зээлийг Монголбанк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг анхааруулж, ирэх оны нэгдүгээр сараас эхлэн санхүүжилтийг зогсоохоор болсон. Цаашид Барилга, хот байгуулалтын яамны харьяанд ипотекийн санхүүжилтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцуулах төлөвлөгөөтэй байна.

Эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг бууруулах, цаашлаад гуравдагч зах зээлээс хөрөнгө босгох зориулалттай байгуулагдсан Ипотекийн корпорац өнөөдрийг хүртэл ₮400 гаруй тэрбумыг хууль бусаар зарцуулсан байна. 80 гаруй ажилтны цалин, үйл ажиллагааны зардалд ₮180 тэрбум, зарим арилжааны банканд ₮170 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргаж өгсөн асуудал гарсан.Энэ байдал сүүлийн гурван жилийн хугацаанд үргэлжилж, ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулсан учраас ажлын хэсэг гаргаж ажилласан" гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.