С.Ганбаатар: МАН-ынхан Тавантолгойг IPO хийснээрээ бүрэн үхэлд хүрнэ

263

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд үг хэлэв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Өнөөдөр дахиад л нэг том хулгайг зогсоох хэрэг гарлаа. "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлах гэж байна. Үүнийг зогсооё. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдаж орж ирж байгаа Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагыг бүртгэлд бүртгүүлэх гэсэн заалт ороод ирсэн.
 
Ч.Сайханбилэгийн Засгийн Газар “ГОК”-ийн 49 хувийг хувьчлах гэж оролдоод бөөрөө гаргуулсан. Одоо МАН-ынхаан, та нар энийг хийснээрээ бүрэн үхэлд хүрнэ ээ.
 
Хэдий сөрөг хүчин ч гэсэн ийм байж болохгүй ээ гэдгийг сануулж, анхааруулж, зогсоохыг би уриалж байна. Төр муу менежер. Гэхдээ энэ нь төр өмчлөгч гэсэн санаа биш шүү. Та нар өмчийн эрхэнд нь халдаж байгаа байхгүй юу. МАН-ын тавьсан гүйцэтгэх захирал “Эрдэнэс Тавантолгой”-гоос  олон зуун сая доллар хулгай хийгээд эзэддээ өгсөн гэдэг бол буруу. Ил тод болгох ёстой, хяналттай болгох ёстой. Энэ нь наад гүйцэтгэх захирлаа олон нийтийн хяналтан дунд оруулж, сонгон шалгаруулалтыг нь сайн хийж, хариуцлагын гэрээг нь чангатга гэсэн болохоос биш өмчийн эзэн болсон Монголын ард түмнээс хулгай гэсэн үг биш шүү. Хэрэв энэ шийдэгдвэл Монголын ард түмэн дахиад “Эрдэнэс Тавантолгой”-н тухай жагсаал, цуглаан хийх нь битгий хэл ярих ч эрхгүй болно. Иймээс энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй байхыг уриалж байна” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.