Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

272

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

 

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хожуулын гол” /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-д ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.
 
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.