Ашиг сонирхлыг зөрчилтэй Дорнод аймгийн Засаг дарга асан Ж.Ёндонжамц тэтгэвэртээ гарсан ч өөрийгөө дахин засаг даргаар томилжээ

54

Ашиг сонирхлыг зөрчилтэй Дорнод аймгийн Засаг дарга асан Ж.Ёндонжамц тэтгэвэртээ гарсан ч өөрийгөө дахин засаг даргаар томилжээ

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар насаараа ажилласан Ж.Ёндонжамц Шинь шинь ХХК -нд ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсанч ахин сумынхаа засаг дарга болж эрх ашгийн зөрчилтэй ажилласаар байна. Тэрээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлтэн дээр даралт нь ихсэж ухаан алдаж унаад эмнэлэгт түргэнээр хүргэгдэж сандаргаж байж. Насыг нь бодсон ч, ашиг сонирхлыг нь харсан ч түүнийг энэ албан тушаалтай зууралдаж байгаа нь хятадын Шинь Шинь ХХК-тай шууд холбоотой гэж хардагддаг.
Тэгвэл Дашбалбар сумын ИТХ-ын дарга Бат-Оргил нь 2021 оны хоёрдугаар сард ИТХ-ын ажлын албаны ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлж, сумын Ардчилсан намын дарга Б.Билгүүнийг хурлын даргын орон тооны зөвлөхөөр томилсон байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зөвлөхийн орон тоо хасагдсан ч шинээр архив бичиг хэргийн ажилтны орон тоог бий болгож Б.Билгүүнийг томилжээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Б.Билгүүн нь дээрх албан тушаалуудад томилогдсон ч ажлын байрандаа ажлаа хийгээгүй атлаа сул цалин авч байгаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж зөрчиж байна гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.
Түүнээс гадна түүний хамаарал бүхий хүн гэгддэг Чух багийн Засаг дарга Ж.Даваасүрэн нь ажлаа хийдэггүй гэж шүүмжлүүлдэг. Энэ хоёр албан тушаалтныг өдийг хүртэл өөгшүүлсэн хүн бол Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц аж. Мөн тэрээр сумын иргэдэд газар олгодоггүй атлаа өөрийн хамаатан садан хамаарал бүхий хүмүүст харамгүй газар олгож байгааг нутгийн иргэд жигшин дургүйцэж байгаа аж. Газар олгож байгаа баримтыг доор зургаар үзүүлэв. Тэрбээр Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай Шиньшинь компанид үйлчилдэг хүн гээд шулуухан хэлчихэд буруудахгүй. Тус компанийн хаягдал усны далан шүүрч, химийн хорт бодис алдагдаж, Дашбалбар сумын нутагт химийн хорт бодис гол болон хөндий талаар урсаж байхад сумын Засаг дарга Ж.Ёндонжамц тийм зүйл болоогүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Тэрбээр Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Шинь Шинь” ХХК-ийн уурхайг хүлээн авч, газар олгоод 2016 онд Засаг даргаасаа чөлөөлөгдөөд 2017-2020 онд тус компанид зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч 2020 онд дахин Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа хүн.
Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй хүн он удаан жил сумын засаг захиргааг удирдаж байхад төрийн шатанд хэн ч дуугардаггүй нь но-той... Дашбалбар сумын нутаг орон, ард иргэдийнхээ төлөө ажилладаггүй, гадны гар хөл болсон гэж нутгийнхан нь илт дургүйлхдэг ийм удирдлагыг Дорнод аймгийн Засаг дарга Бадамсүрэн та хэдий болтол өөгшүүлэн хамгаалах юм бэ? Энэ хүнээс хариуцлага нэхэх чадваргүй бол аймгийн удирдлага танаас хариуцлага нэхье.
/Дашбалбар сумын иргэдийн ил захидал/
No photo description available.May be an image of text that says 'хугдууд галзууд de MU мэдраа долгор бодонгууд бямбацогт бодонгууд duudeseg болорсух гангамерен баттулга цогтбаяр же84021674 5-p т-эрдэнэ же82091275 дугаар регистрийн cyyraa оршин жараахай накильхед же76061378 хороо баянзурх уб-хот баг Sp сум эвелжее толгой баг 2-P хоолой харзат толгой хулхи хаваржаа ханхарын уиеж puan баг харзат ханхарын 3γун баг баг улз чух чух овелжее эвелжее евелжее зориулалт 2-p деч s гол баг ендер нивиодвж кораакай харзат хошуу газрыннэр нэр номинт хоолой хурэн эхэн бурдийн ендер угтам хаяг 1- 01- εεκνεχ талбайн даргын 10000 10000 10000 10000'
No photo description available.
May be an image of 1 person and standing
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.