Ёолох дуу нь сонсогдож байхад мартлаа гэж үү

291

Түүний гаргасан үйлдлийг харахаар нүд халтирч, зүрх зүсэгдэх шиг болж билээ. Дахин тэр бичлэгийг харахыг ч хүсээгүй. Нууц амрагтаа уурласан ч юм уу, хамтдаа үхэх гэсэн ч юм уу, улангассан араатан ч юм уу гэмээр буруу зөрүү явдалтнуудын балгаар “Аарцагных нь яс задарсан, шилбэнийх нь яс үйрсэн...” охин одоо ч ёолж л байгаа.
Бид тухайн үед тэр бяцхан охиныг өрөвдөн ярьж нулимс унагаж байсан ч аажим аажмаар мартаж байна. Гэхдээ хэргийг мөрдөж буй мэргэжлийн байгууллагад хэн нэгэн эрхтэн дархтан нөлөөлсөн учраас зориудаар энэ хэргийг бүдгэрүүлж олны санаа бодлыг өөр зүйл рүү чиглүүлэхийг  хичээж буй нь ч харагдаж байна.
Албан тушаалтнууд ханцуй дотроо, өвөр хоорондоо наймаалцдаг юм байж. Тэгвэл ард түмэн тэр тусмаа охин үртэй ээж, аавууд мартах учиргүй. Харин ч түүний төлөө дуу хоолойгоо нэгтгэх учиртай.
“Хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас...” гэдэг  дөрөвхөн үгээр халхавч хийж  тэр хөөрхий охины ар гэрийнхнийг дуугарахыг ч хатуу хориглочхож.
Энэ тэгээд нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Ардчилсан Монгол Улс юм гэж гэж үү. Монголчууд ийм  Ардчиллыг хүссэн юм гэж үү.
Хөөрхий  охины ёолох дуу намжаагүй байхад ард түмэн бид ийм амархан түүнийг мартах учиргүй. Орчлонгийн олон бэрхшээл зовлон дунд бид бүгдээрээ өөр өөрийнхөө туулах замаар туучиж яваа ч  хүнлэг сэтгэл, хайр энэрлээ хэзээ ч  алдаж гээж болохгүй.
Өнөөдөр эмнэлгийн орон дээр ёолоод хэвтэж буй тэр жаахан охин  тэрхүү бяцхан ертөнцдөө  хэчнээн их хүсэл мөрөөдөл тээж байсан бол... 

https://erennews.mn/article/57735
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.