Франкфурт хотоор дамжин Европ, Америк руу аялахад илүү хялбар

283

МИАТ компани Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны 3-р сараас зогсоож, Франкфурт руу шууд нисэж байна. МИАТ тус хот руу өвлийн улиралд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт, аялал жуулчлалын улиралд долоо хоногт 6 удаа буюу Пүрэвээс бусад гарагт шууд нисдэг. Франкфурт чиглэлийн тийзний 2 талын үнэ 2,508,000 төгрөгөөс эхэлж байна.

Яагаад 1996 оноос хойш бойжуулж ирсэн Берлиний нислэгээ зогсоож Франкфурт хотыг сонгов, Франкфурт хотын давуу тал, аялагчдад ямар боломж, өгөөжийг өгдөг юм бол хэмээн сонирхож үзлээ.

 

Аялагч танд олгож буй Франкфурт хотын боломжууд:

1. Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул БИЗНЕС АЯЛАГЧДАД хамгийн сонирхолтой хот.

2. Франкфурт нь Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог.

3. Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европдоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг. Та МИАТ компанийн франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болдог шүү.

 

Франкфуртаар дамжин цааш аялахдаа тус хотод хэсэг саатвал юу үзэж болох вэ?

 

Dom


Хэрвээ Та түүхэн дурсгалт сүм хийдээр зочлохыг хүсэж байвал жуулчдын очих дуртай готик хийцээр бүтээгдсэн, 95 метрийн өндөр цамхаг бүхий энэ сүмийг зориорой. Албан ёсны нэр нь Гэгээн Бартоломьюгийн эзэн хааны сүм бөгөөд Ариун Ромын эзэнт гүрний түүхэн дэх томоохон барилгуудын нэг юм.

 

 

Стадел музей

 


Урлагийн цуглуулгаараа алдартай Стаделийн музей нь 600 орчим баримал, 3000 гаруй уран зураг, 4000 гаруй гэрэл зургийн цуглуулгатай. Энд Пикассо, Фрэнсис Бэкон, Моне гээд олон сор болсон зураачдын бүтээлүүд байдаг.

 

Рөмөрберг


Дудндад зууны түүхэн барилгуудаас бүрдсэн Рөмөрбергийг Франкфуртын түүхэн төв гэж нэрлэдэг. Хэрэв та архитектур, дизайн сонирхдог бол хагас модон барилга, эртний байгууламжуудын энэхүү гайхамшигтай холимог нь таны сонирхлыг татах нь дамжиггүй.

Дэлхийн 2 -р дайны үед эртний олон барилга байгууламжийг сүйтгэсэн хэдий ч хэд хэдэн барилга байгууламжийг анхны загвараар нь барьж, сэргээн засварласан байна.

 

Франкфурт хотын ой


Анх энэ ой нь аяллын бүтээгдэхүүн болдог гэхээр үнэхээр гайхаж байлаа. Хот доторхи ой мод сонин санагдаж байгаа биз. Үнэхээр үзэсгэлэнтэй ямар ч төрлийн аялал хийх боломжтой гайхамшигтай ой мод хотын яг төвд байдаг гэхээр сонин шүү.

 

Төмөр гүүр - Эйзернер Стег


1869 онд баригдсан Эйзернер Стег буюу Заксенхаузеныг хотын төвтэй холбодог явган хүний гүүр нь хүмүүсийн үзэх дуртай газар. Үүнийг бас Төмөр гүүр гэж нэрлэдэг. Франкфурт хотод хийх хамгийн сайхан зүйл бол Төмөр гүүрний орой дээрээс хотын үзэмжийг харах явдал юм.

 

Палменгартен, Франкфуртын ботаникийн цэцэрлэг


Франкфуртын ботаникийн цэцэрлэг нь дэлхийн бүх төрлийн ургамалыг агуулсан гэдгээрээ алдартай. Та энэ төрлийн сонирхолтой бол заавал очиж үзэх газрын нэг шүү.

 

Борнхейм


Эртний Германы барилгын хийц, олон удаагийн дайнаас бүтэн үлдсэн барилгуудыг сонирхож байвал энд очоорой. Энд та Германы орон сууцны архитектурын загварыг үзэхийн хажуугаар алдартай ресторануудаар үйлчлүүлэх боломжтой.

 

Франкфуртын номын үзэсгэлэн


Уран зохиол сонирхогчдын хувьд заавал очиж үзэх ёстой газар. 500 орчим жилийн түүхтэй, эртний уламжлалтай энэ үзэсгэлэнд дэлхийн ихэнх зохиолчид өөрийн номын нээлтийг хийхийг хүсдэг.

 

Гол цамхагийн үзэмж - НИКО ТРИНХАУС


Та Франкфурт хотыгдээрээс тольдохыг хүсвэл энэ цамхагыг зорих хэрэгтэй.

За тэгээд эцэст нь хэлэхэд МИАТ компани Франкфурт чиглэлд зундаа 6 нислэг, өвөлдөө 2 нислэг үйлдэж байгаа шүү.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.