Хүнсний ногооны онцгой тариалалт хийж байна
Жянсү мужийн Шүян шянь хүлэмжийн нөхцөлд хүнсний ногооны онцгой тариалалт хийж байна. Тэд хүнсний ногоог нялх чихээс нь эхлэн бойжуулж, "Онлайн + Оффлайн" борлуулалтын бизнес загвараар ажиллаж байна. Улаан лооль, чинжүү, байцаа зэрэг арав гаруй төрлийн хүнсний болон үзмэрийн зориулалтын ногоо бонсай тарьж жилдээ сая гаруйг борлуулах болов. Мөн лайв хийдэг сошиал од нөлөө бүхийн инфлюэнсертэй хамтарснаар жилийн борлуулалтын хэмжээ 10 сая юанийг давжээ. Энэ нь тухайн орон нутгийн тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлөх боллоо.