Б.Нетаньяхуд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ

315

Б.Нетаньяхуд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ

 

Израилын Ерөнхий сайд Яир Лапид мягмар гарагт явуулсан парламентын ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан Биньямин Нетаньяхуд баяр хүргэжээ. Я.Лапид утсаар ярих үеэрээ түүнд амжилт хүсээд, эрх мэдлийг ном журмын дагуу шилжүүлэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Б.Нетаньяхугийн “Ликуд” нам болон түүний холбоотнууд парламентын 120 суудлын 64-ийг авсныг пүрэв гарагт танилцуулсан сонгуулийн эцсийн дүн харуулжээ. Энэ нь 14 сарын өмнө албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд асны хувьд засгийн эрхийг эргүүлэн авсан онцгой үйл явдал болж байна.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн мөн 2019 оноос эхэлсэн улс төрийн мухардмал байдлыг дуусгавар болгож байгаагаараа онцлогтой. Тухайн үед Б.Нетаньяхуг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгаж байсан ч тэрбээр үгүйсгэж байсан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр парламентад олонхын суудал авна гэж таамагласны дараа Б.Нетаньяху “Ликуд” намын дэмжигчдэдээ хандан, “Израилын бүх ард түмэнд анхаарал тавих засгийн газрыг байгуулах болно” гэдгээ мэдэгджээ.
“Бид аюулгүй байдлыг сэргээн тогтоож, амьжиргааны өртгийг бууруулж, энх тайвны хүрээг улам өргөжүүлж, Израилыг өсөж буй гүрэн болгон сэргээх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.