Ц.Даваасүрэн: Б.Жавхлан танилуудын хамт Чингис банканд 49 тэрбум төгрөг байршуулж үгүй болгосон

272

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөгжлийн банкийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Тиймээс төсөв дагаж орж ирсэн дахин санхүүжилтийн бонд баталгаа гаргах тогтоолыг нь хасах хэрэгтэй.
2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, цуг сурч байсан н.Уянга нар Чингис банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон.
Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан. Хяналт шалгалтыг энэ хүмүүсээс эхлэх ёстой. 23 компанийг АТГ-д шалгуулахаар өгсөн" гэлээ.
https://asu.mn/content/15184
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.