Боломжгүйд итгүүлэх Гиннессийн дээд амжилтууд

230

Гиннессийн дээд амжилтын ном тэртээ 1955 онд анх гарчээ. Гарсан цагаасаа хойш л энэ гайхалтай ном дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хурдан, хамгийн ер бусын тухай асуултад хариулсан амжилтуудыг бүртгэсээр. Өдгөө тус ном нийт 47 мянган дээд амжилтыг мөнхлөөд байна.
129 см өндөр үсний засалтын эзэн Жозеф Гризамор
Энэ аварга манго 4.25 кг татна.
Колумбын фермерүүд 2020 онд дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй манго ургуулж, дээд амжилт тогтоов.
Жүжигчин Дрю Бэрримор дэлхийн хамгийн нүсэр хиймэл үс зүүж, бүжиглэсэн нь түүнийг Гиннесийн номд оруулжээ.
Хиймэл үсний хэмжээ 2.23 м.
Хамгийн өндөр гэрийн тэжээвэр муур Фенрир Антарес Пауэрс 47.83 см өндөр.
Энэтхэгийн иргэн Рам Сингх Чаухан дэлхий дээрх хамгийн урт сахалтай хүн.
Түүний сахал дөрвөн м 30 см урт. Рам Сингх Чаухан 1970 оноос хойш сахлаа тайруулаагүй.
Тойргоороо хамгийн том хэлтэй Данте Барнс.
Түүний хэлний тойрог 12.19 см.
Харин хамгийн урт хумстай хүнээр Дайане Армстронг тодорсон.
Түүний гарын хумс 1.306 м. Тэрбээр 25 жилийн турш хумсаа ургуулж байна.
Хамгийн том гартай эмэгтэйгээр Румейсе Гелгийг нэрлэдэг.
Түүний сарвууны урт нь 24.93 см. Мөн тэр өдгөө амьд ахуй хамгийн өндөр эмэгтэй гэсэн өргөмжлөлтэй.
Хамгийн өндөр хос
Сунь Минмин, эхнэр Сюй Янийн нийт өндөр 423.47 см. Нөхөр нь 2.36 м бол эхнэр нь 1.87 м.
Хамгийн жижиг үнээ Рани дөнгөж 50.8 см урт
Ю Жянься 12.4 см урт сормуус ургуулж чаджээ
Фад Фелл гараа ашиглалгүйгээр бохиор 50.8 см голчтой бөмбөлөг үлээсэн
Дэлхийн хамгийн урт хэлтэй сембернар Моти “Мо” Риккерт. Түүний хэл 18.58 см урт.

https://news.zindaa.mn/4d8p
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.