“Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилнаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ

1 195
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Улаанбаатар гурил ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.

Улаанбаатар гурил ХХК-ийн агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас нийт 10 дээж, гэрээт борлуулагч иргэний агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас 4 дээж, иргэний худалдан авсан гурилнаас тус бүр дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.