Дэлхийн сонгуулийн хамгийн өвөрмөц системүүд
Сонгууль гэдэг улс орны хувьд томоохон стресс дагуулдаг зүйл. Гэхдээ үүнээс зайлсхийх аргагүй учир улс орны удирдагчид сонгуулийн аль болох тав тухтай системтэйгээр улс орондоо аль болох хохирол багатайгаар сонгууль явуулахыг эрмэлздэг. Гэхдээ амар замаар сонголтоо хийж болдоггүй улс орнууд байдаг аж. Эдгээрийг энд дурдах болно.
Дэлхийн сонгуулийн систем
Сонгуулийн систем нь мажоритари, пропорциональ гэсэн хоёр ангилалд хуваагддаг. Мажоритари системтэй үед олонхын саналыг авсан хүмүүс сонгуулийн ялагчид нь болдог. Пропорциональд сонгуулийн системийн нөхцөлд мандатыг аль нэгэн намд хэдэн санал өгснөөс хамааран мандатыг пропорциональ байдлаар хуваадаг.
Түүнчлэн мажоритари болон пропорциональ системийг механикаар нэгтгэсэн холимог систем байдаг. Энэ нь парламентын суудлын тоог мажоритари, пропорциональ системийн хооронд тодорхой пропорцитойгоор хуваана гэсэн үг юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн төрлүүд
Ерөнхийлөгчийн сонгуульд нь шууд болон шууд бус гэсэн хоёр төрөл байдаг.
Ерөнхийлөгчийн шууд сонгуулиар хүн ам шууд сонгохыг хэлнэ. Ийм сонгууль Украин, Франц, Мексик зэрэг Ерөнхийлөгчийн болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад түгээмэл байдаг. Гэхдээ Австри, Исланд, Ирланд зэрэг парламентын засаглалтай зарим улс Ерөнхийлөгчийн шууд сонгууль зохион байгуулдаг.
Шууд бус сонгуулийг парламент эсвэл тусгайлан байгуулсан комиссоор явуулдаг. Ийм сонгууль Чех, Мальт, Грек зэрэг парламентын бүгд найрамдах улс, түүнчлэн БНАСАУ, Хятадад явагддаг.
Үүнээс гадна энгийн иргэд нь ч сайн мэдэхээргүй ярвигтай арга, дүрэм журмаар сонгуулиа явуулдаг газрууд бий.
АНУ-ын сонгууль
АНУ сонгуулийн хамгийн ярвигтай системтэй. Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль маш ойлгомжгүй.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг анхан шатны сонгуулийн үеэр сонгодог. Энэ сонгуульд зарим иргэд “нэр дэвшигчид нэр дэвшигч”-ийн төлөө саналаа өгнө. Үүний дараа бүгд найрамдахчууд болон ардчилагчид намын их хурлаараа цорын ганц нэр дэвшигчээ албан ёсоор сонгодог.
Холбооны сонгуулиар мужийн иргэд нэр дэвшигчийн төлөө биш, тодорхой нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж амласан сонголтын төлөөлөгчийн төлөө саналаа өгнө. Сонголтын төлөөлөгчийг сонгох журмыг муж болгон бие даан тодорхойлно. Хамгийн түгээмэл арга нь мужийн намын бага хурлаар сонголтын төлөөлөгчдийг сонгодог.
Бүх нийтийн санал хураалтын дараах 41 дэх хоногт Сонголтын төлөөлөгчдийн баг гарч ирнэ. Сонгогчдын хүсэл нь тухайн үед хэдийнэ тодорхой болсон байх учраас сонголтын төлөөлөгчид саналаа өөрийн нэр дэвшигчдэдээ л өгөх үлдэнэ.
Швейцарын сонгууль
Швейцарын Ерөнхийлөгчийг хэн нэгэн нэрлэ гэвэл Германы Ерөнхийлөгчийн нэрийг хэлэхээс ч хүнд байх биз ээ. Гэхдээ ямар ч байсан энэ улс Ерөнхийлөгчтэй, тэр нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэггүй байна.
Олонх улс орон төрийн тэргүүнээ 4 эсвэл 5 жилд нэг удаа сонгодог бол Швейцарын Ерөнхийлөгчийг жилд нэг удаа сонгодог. Тус улсын төрийн тэргүүнд тооцогддог Холбооны зөвлөл нь нэр дэвшүүлж, сонгодог байна. Швейцарын Ерөнхийлөгч нь тэдэн дундаа тэргүүнд нь ордог бөгөөд түүний санал санал хураалтын үеэр шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгч Зөвлөлийн бусад гишүүдийг удирдах эрхгүй.
Уламжлалын дагуу Ерөнхийлөгчийг Зөвлөлийн гишүүд дундаас сонгодог бөгөөд өмнөх жилийн дэд ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч болдог байна.
Индонезийн сонгууль
Индонезийн Ерөнхийлөгчийг шууд сонгуулиар сонгодог. Индонезийн иргэд сонголтын төлөөлөгч биш, тодорхой нэр дэвшигчийг сонгоно. Индонезийн ерөнхийлөгч нь төрийн тэргүүн байна. Уг нь ийм л энгийн амархан мэт боловч гол асуудал нь нэр дэвшигчдийг шалгаруулах явдал байдаг.
Учир нь парламентын сонгууль, Ардын төлөөлөгчдийн зөвлөлөөр сонгогчдын 25 хувиас доошгүй санал, эсвэл нийт суудлын 20-иос доошгүй хувийг аван гарч ирсэн нам, эвслүүд л Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ (энэ хоёрыг зэрэг сонгодог) дэвшүүлэх эрхтэй байдаг.
Хэрвээ нэг ч нам энэ босгыг давж чадаагүй бол (2014 онд ийм зүйл болж байсан) нэр дэвшигчээ тодруулах эвсэл бүрдүүлдэг.
Египетийн сонгууль
Египетийн ерөнхийлөгчийг ч мөн мажоритари системээр шууд сонгодог. Гэхдээ ерөнхйлөгчид нэр дэвшүүлэхийн тулд парламентын хоёр танхимын гишүүдийн дор хая 250-гийнх нь дэмжлэгийг авсан байх ёстой. Түүнчлэн Ардын зөвлөлөөс дор хаяж 14 мужийн захирагчийн дэмжлэгийг хүртэх ёстой.
Нэр дэвшигчид тавих тусдаа ашиг сонирхол ч гэж бий. Нэгдүгээрт, сонгуулиас дор хаяж 5 жилийн өмнө байгуулагдсан нам нэр дэвшүүлэх хүнээ гаргах эрхтэй. Ерөнхийлөгч болох хүсэлтэй хүн дор хаяж 40 нас хүрсэн байх ёстой. Ял шийтгэл эдэлж байгаагүй, өр ширгүй байх ёстой. Мөн Ерөнхийлөгч болох магадлалтай хүн нь мансууруулах бодис хэрэглэдэггүй, дампуураагүй, галзуу солио өвчингүй байх ёстой гэж заажээ.
Санал өгөх хүмүүст ч мөн ижил шаардлага тавина. Мансуурагч байхыг зөвшөөрдөг ч галзуу солио өвчтэй, дампуурсан байхыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Сонгууль болохоос дор хаяж таван жилийн өмнө төрийн албанаас хөөгдсөн хүмүүс санал өгөх эрхгүй.
БНАСАУ-ын сонгууль
Умард Солонгос ч бас Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Таван жил тутамд болдог энэ сонгууль тун энгийн, болсон болоогүй нь ямар ч ялгаагүй.
Нэгдүгээрт, албан ёсны ирц нь 100 хувь байдаг. Хоёрдугаарт, саналын хуудсанд одоогийн төрийн тэргүүний ганц нэг л байна. Сонгоно гэж зовохгүй, сонгуулийн өмнөх сурталчилгаа, элдэв хөтөлбөр хийх ч шаардлагагүй. Бүх л тов тодорхой, энгийн.
Сонирхуулахад БНАСАУ-д мөнхийн ерөнхийлөгч гэж байдаг. Тэр нь 1994 онд таалал төгссөн Ким Ир Сен буюу анхны ерөнхийлөгч нь юм. Харин Ким Чен Ун бол зүгээр л Солонгосын хөдөлмөрчдийн намын дарга төдий хүн юм.
Эх сурвалж: 112.ua
Эх сурвалж Э.МАРТ
Updown.mn