Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

337

NARAN TSETSEG

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, талын нутгаар нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 

2022 оны 09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.