Дарханы замын тендерийг шалгах үүрэг өгчээ

320

Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдааны үеэр хоёр асуудлыг шалгах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд шалгалт хийх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.