Л.Энх-Амгалан: Хоёр настнууд ирэх намар цэцэрлэгт сугалаагүй элсэх боломжийг бүрдүүлнэ

392

Л.Энх-Амгалан: Хоёр настнууд ирэх намар цэцэрлэгт сугалаагүй элсэх боломжийг бүрдүүлнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан боловсролын салбарын зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.

Тэрбээр "Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар тогтоол гаргалаа. Нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр болсон. Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт элсүүлэх болсон үндэслэл,

  1. Хамран сургах тойргийн хүүхдийн бүртгэл буруу
  2. Төлөвлөлт буруу
  3. Санхүүжилтийн механизм буруу

2022 оны хичээлийн жилд 305 мянган хүүхэд байгаагаас 237 мянга буюу 75,5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж,  үлдсэн 68557 хүүхэд хамрагдаж чадахгүй байна. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд элсэх 2-5 насны 141 мянган хүүхэд байгаагаас төр, хувийн 647 цэцэрлэгт нийт 104 мянган хүүхэд хамрагдаж, 34485  гаруй хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсээд байна. Энэ намар сугалаа сугалах магадлалтай байгаа 2 настай 24 мянган хүүхдийн асуудлыг дараах байдлаар шийднэ.

1. Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил шинээр барих 20 цэцэрлэгт 3000 хүүхэд элсүүлнэ

2. Цэцэрлэг түрээсэлнэ. Өндөр ачаалалтай 26 байршилд түрээслэх байрны судалгааг хийж сонгон шалгаруулна. Мөн орон сууцны нэг давхрыг худалдаж авна.

3. Гэр цэцэрлэгүүдийг байгуулж ажиллуулна. 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнээс гадна 1,8 тэрбум төгрөгрөөр гурван жил барьдаг. 100 хүүхдийн багтаамжтай Цомцог гэр цэцэрлэгийг 300 саяар барих тооцоололтой байна.

4. Байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих.

5. Цэцэрлэгийн хүүхдүүдийн 30-40 хувь нь өөр харьяаны хүүхдүүд байдаг. Тиймээс хамран сургах тойргийг шинэчлэх буюу төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжаар тооцоолдог байсныг өөрчилж, шинэ төлөвлөлт гаргана. Хамран сургах тойрог дээр төр болон хувийн хэвшлийн цэцэрлэгийг багтаамжийг төлөвлөнө.

Ингэснээр ирэх намар гэхэд 34485 хүүхдийг цэцэрлэгт сугалаагүй элсэх боломжийг нээж байна гэж ойлгож болно. Дээрх өөрчлөлтийг хийхэд нэмж цэцэрлэгийн 1000 гаруй багш шаардлагатай байгаа ба их, дээд сургуулийн цэцэрлэгийн багшийн мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудыг богино хугацааны сургалтад хамруулах, ажиллангаа кредитээ тооцуулах  боломжоор хангаж, ирэх намар гэхэд ажлын байрандаа бэлэн байх нөхцөлийг бүрдүүлнэ" гэсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.