ЭЕШ | Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР ДУУСНА

371


Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй 5000 шалгуулагч ирэх тавдугаар сарын 7-нд дахин шалгалт өгнө. Дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусаж байна. (2022.04.20)

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 45 нь 800 оноо авсан бол босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа юм.

Тэгвэл босго оноо даваагүй болон хүндэтгэх шалтгааны улмаас өмнөх шалгалтад ороогүй шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хаягаар (ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛЭХ) бүртгүүлж, дахин шалгалтад хамрагдан дүн оноогоо ахиулах боломжтой.

Эргэн сануулахад, Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж, дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэг бүрчлэн гар аргаар тулгаж дүн оноог үнэн зөв болгон залруулж, Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгожээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.