Ц.Магалжавыг 98 хувийн саналаар улираан сонгов

306


Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ IX Их Эе хурал дөрөвдүгээр сарын есний өдөр болов. Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох оролцохоос 218 төлөөлөгч буюу 85.1 хувийн ирцтэй хуралдлаа.

Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон байна. Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсы начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98.5 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонголоо.

Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулж, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов.

Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхийн санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. Тус зөвлөлийн зургаан гишүүн олон нийтийн төлөөллөөс, гурван  гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана.

Харин хяналтын зөвлөлийн даргаар Бизкон Аудит ХХК-ийн захирал, бөхийн зүтгэлтэн Лэгшидийн Отгонбаяр сонгогдож, гишүүдээр улсын начин Р.Цоггэрэл, Х.Түвшинсанаа, аймгийн арслан Б.Баттөр, аймгийн заан Л.Нанзадсүрэн нар ажиллахаар болжээ.

Олонхын санал авсан дараах төлөөллүүд МҮБХ-ны Тэргүүлэгч болов.

  • Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  • Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  • Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  • Булган: Улсын заан Д.Баасандорж
  • Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  • Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  • Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  • Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  • Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  • Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  • Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  • Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  • Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  • Төв: Улсын харцага Л.Бадарч
  • Увс: Улсын гарди Б.Гантогтох
  • Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  • Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  • Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  • Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
  • Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  • Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.