АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп, Жо Байденыг ялах боломжтойг санал асуулга харуулжээ.

434

Хэрвээ яг одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болсон бол Дональд Трамп Жо Байденыг ялах байсан гэж “The Hill” сонин Харвардын CAPS-Харрисын санал асуулгын тоо баримтаас иш татан Мягмар гаригт мэдээлэв.
Тооцоолсон мэдээллээр Трамп сонгогчдын 47 хувийн саналыг авч магадгүй бол Байден америкчуудын 41 хувийн дэмжлэг авна гэж сонин тэмдэглэжээ.
Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Трамп хоёрын хооронд болж магадгүй тулалдааны үеэр Ерөнхийлөгч асан 49%-ийн санал, Харрис 38%-ийн санал авч, Трамп илүү бодитойгоор тэргүүлнэ.
Одоогийн байдлаар Жо Байдены үнэлгээ 39% байгаа бөгөөд санал асуулгад оролцогчдын ихэнх нь АНУ-ын эдийн засаг болон улс орон бүхэлдээ буруу чиглэлд явж байна гэж үзсэн байна.
Гуравдугаар сарын сүүлчээр NBC News сувгийн явуулсан санал асуулгаар судалгаанд оролцогчдын 55 хувь нь Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хийсэн ажлыг сөргөөр үнэлдэг гэжээ. Харин 40% нь эсрэг байр суурьтай байгаа бол үлдсэн 5% нь түүний үйл ажиллагааг үнэлээгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.