Үндсэн чиглэлийн биелэлт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ

474

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 15-нд өргөн мэдүүллээ.

 

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүлэх төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний 203 дугаар тогтоолоор баталсан бөгөөд үүнд 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74,5 хувийн /өссөн дүнгээр 19.5 хувь/ хэрэгжилттэй байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

 

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д "Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 3 дугаар сарын 15-ны дотор УИХд өргөн мэдүүлэхээр заасан. Мөн УИХ 4 дүгээр сарын 1-ний дотор хянан хэлэлцэнэ” гэж заажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.