ХУУЛЬ: Электрон тамхийг оруулж ирэхэд ТАТВАР НОГДУУЛНА

365

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж мэдээлсэн байдаг.
Манай улсад электрон тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч эхэлсэнтэй холбоотойгоор зарим аймгуудад насанд хүрээгүй хүнд электрон тамхи худалдахыг хориглоод байгаа.
Монгол Улсын хилээр электрон тамхи буюу вэйпийг оруулж ирэхэд хориглосон зүйл заалт байдаггүй бөгөөд ямар нэг татвар авдаггүй. Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр, сүүлийн нэг жилийн хугацаанд 1.3 сая ширхэг электрон тамхи буюу вэйп манай улсын хилээр орж ирсэн гэх бөгөөд энэ тоо нь 2019 оныхтой харьцуулахад 68 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг байна. Иймд, электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болжээ. Тиймээс салбар яамнаас ирэх зургаадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсон. Ингэхдээ тухайн бараанд татвар ногдуулах саналыг тусгаж өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.