Оросуудад долларыг Хятадын юань, Швейцарийн франк, алтаар сольж болохыг зөвлөжээ

474


BCS World of Investments-ийн чинээлэг үйлчлүүлэгчидтэй ажиллах бүс нутгийн сүлжээний захирал Григорий Сосновский “Прайм” агентлагт өгсөн ярилцлагадаа Оросууд одоо доллараас өөр хувилбарыг сонгох ёстой талаар ярьжээ.
Санхүүч Сосновский өнөөдөр оросууд Хятадын юаньд анхаарлаа хандуулах ёстой гэсэн байна. Гэхдээ энэ мөнгөн тэмдэгтийг бэлэн мөнгө болгоход тодорхой хүндрэл гарч болзошгүйг анхаарууллаа. Мэргэжилтний үзэж байгаагаар Оросын зах зээл дээр юань доллар, еврогоос илүү хөрвөх чадвартай байна.
Түүнчлэн Хятадын эдийн засаг Швейцарь шиг төрөлжсөн биш, бас геополитикийн өндөр эрсдэлтэй тул Швейцарийн франк нь урт хугацаанд юаниас илүү тогтвортой байх давуу талтай гэдгийг мөн онцолжээ.
Сосновский мөн биет алт худалдан авах нь ам.долларыг орлох өөр нэг хувилбар болж болно гэсэн байна.
Эх сурвалж: GAZETA
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.