Байден Зеленскийд АНУ-аас Украинд цэргийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ баталжээ

472


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа АНУ Украиныг цэрэг, эдийн засгийн салбарт тууштай дэмжинэ гэдгээ амласан хэмээн Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Уг мэдээнд АНУ Украинд тасралтгүй дэмжлэг үзүүлж, цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон. Үүнээс гадна хоёр орны удирдагчид Украины эсрэг явуулж буй үйлдлийнх нь хариуд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах болон Украины нөхцөл байдлын талаар ярилцсан тухай өгүүлжээ.
Мөн Зеленский Байдентай Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украинд үзүүлэх цэргийн тусламжийн асуудлаар ярилцсан гэдгээ мэдэгдсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.