О.Мөнхцэцэг “Жакарта-2018” Азийн наадмын аварга болно

552

 

"Жакарта-2018” Азийн наадмын кураш бөхийн төрөлд өрсөлдсөн Отгоны Мөнхцэцэгт болон Монгол Улсын багт Азийн наадмын алтан медаль ирэхээр болсон байна. Тэрбээр Жакартад эмэгтэйчүүдийн хүнд жинд Индонез, Иран, Вьетнам улсын бөхчүүдийг ялаад, аваргын төлөө Узбекистаны Кумуш Юлдашевад дийлдсэн юм.

 

Харин узбек тамирчны допингийн шинжилгээнээс станозолол илэрч алтан медалиа хураалгасан төдийгүй барилдах эрхээ 4 жилээр хасуулжээ. Энэ тухай 2019 оны 3 дугаар сарын 11-нд Олон улсын курашийн холбооноос мэдээлсэн юм байна.

 

О.Мөнхцэцэгт Азийн наадмын алтан медаль шилжих эсэх талаар Монголын кураш бөхийн холбооноос тодруулахад уг мэдээллийг баталсан бөгөөд "Ханжоү-2022” Азийн наадмын үеэр түүнд медалийг нь гардуулахаар болжээ. Ташрамд сонирхуулахад,Монгол Улсын баг тамирчид "Жакарта-2018” наадмаас 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртсэн билээ. О.Мөнхцэцэгт алтан медаль нь шилжин ирсэн тохиолдолд 5 алт, 8 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн гэж өөрчлөгдөх юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.