Вьетнам гадаадын жуулчдад хилээ нээнэ

385

Вьетнамд коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд гадаадын жуулчдад тавьж байсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс цуцлахаар болжээ. Тус улс нь эдийн засгийн сэргэлтийг түргэтгэж, цар тахлын үр дагаварт нэрвэгдсэн аялал жуулчлалын салбараа сэргээхийг зорьж байгаа юм. Вьетнамын Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөөнд дурдсанаар, аялагчид тодорхой нөхцөлийг хангасан байх шаардлагатай бөгөөд үүнд вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлэх, нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах зэрэг багтах ажээ.

Улсын хэмжээнд коронавирусний өвчлөл нэмэгдэж байгаа ч эрх баригчид хилээ урьд нь төлөвлөж байснаасаа гурван сарын өмнө нээх шийдвэрийг ийнхүү гаргажээ. Ингэснээр тус улс нь “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын улмаас өвчлөл эрс нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоо нь өмнөх хувилбаруудын тархалттай харьцуулахад цөөн байгаа Тайланд, Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын жишгийг дагаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.