Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шермантай утсаар ярив

359


жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шерман нар утсаар ярив. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ойн хүрээнд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцов.


Дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн 35 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн итгэлцлийг хадгалж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. ТНБД-ын орлогч У.Шерман АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ойг тохиолдуулан монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.