Танилц: Хүүхдийн мөнгөний сонголтыг хэрхэн хийх вэ

415


Ирэх долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв. Харин ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлнэ.  Тодруулбал энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ. Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд:
1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейшн
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.
Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхдийн сонголтыг хийжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ.
Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Та и-баримт аппликэйшн ашиглан дараах зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.