Тамхигүй ажлын байрыг бии болгоход Баянзүрх нэгдлээ

170
Монгол улс тамхины хэрэглээ өндөр орны тоонд ордог. Үүнээс улбаалан сүүлийн жилүүдэд 3 хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барж буй судалгаа бий.
Тэгвэл тамхины хэрэглээг бууруулах, Коронавируст цар тахлын үед амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дам тамхидалтаас хойч үеэ хамгаалах зорилготой “Тамхидалтын эсрэг хувьсгал-2” ажлыг Баянзүрх дүүрэг дэмжин оролцож байна.
Энэ аяны хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудад Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тамхины хэрэглээ өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн тамхигүй ажлын байрыг бий болгож, нийгэмд үлгэрлэх улмаар “ТАМХИГҮЙ БАЯНЗҮРХ” дүүргийг бий болгоход мэдээ мэдээллийг түгээн хамтарч ажиллах үүднээс ААН байгууллагууд амлалт өгсөн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.