Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын орчныг сайжруулахаар харилцан туршлага солилцлоо

337

Жил болгоны 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” олон улсын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр улсын хэмжээний тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулдаг ЕБС-ийн багш, сургалтын менежрүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан туршлага судлалаа.

Харин эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурах орчин нөхцөл, сургалт, багшийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үнэлгээ, оношлогоо хийх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Коронавируст халдварын улмаас нээлттэй хаалганы өдөр болоогүй бөгөөд харин энэ жил халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр багш, сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргаж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ эцэг эхчүүдэд танилцуулсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.