Баянзүрх дүүрэг хүртээмжтэй иргэдийг бүх талаар нь дэмжиж ажиллана

252


Хүртээмжтэй буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл,холбогдох яам, газрын төлөөлөл, хороодын засаг дарга нар оролцож “Хүртээмж ба хөгжлийн бэрхшээл” сэдэв дор хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлаар ярилцаж, мэргэжлийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар сургалт хийж хамтын ажиллагаагаа сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар боллоо.
Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Цаашид Баянзүрх дүүрэгтэй хамтарч олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.