ХҮЧГҮЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ХАР" ТОЛГОЙГОО ХАМГААЛААД ҮЛДЭХ НЬ

391

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх гэж мөнчиг их хичээж байх шиг байна даа. Эрх мэдэл, албан тушаалын төлөө тэр өнөөдөр нүдээ ухаад өгөхөөс бусдыг хийж байгаа ч төр удирдаж, түмэн олныг жолоодоход яалтчгүй арга туршлага, мэдлэг, ур чадвар дутаж байна. Гэвч залуу сайд үнэнтэй нүүр тулахаас зайлсхийж, зугтаж байгааг нуух юун.
            Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өөрт нь олдсон багахан эрх мэдлээ баталгаажуулах гэж хэрэндээ хичээж байгаа харагдана. Намынхан нь ч түүнийг байдгаар нь крандаж, дээш өргөх гэж чадахаар л дэмжиж байгаа. Харамсалтай нь, өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ төрд “жижигдэж” байна.
 

ИХ ХУРЛААС ӨМНӨ МАН ТҮНЖИН ХАГАРАВ УУ

          МАН-ынхан энэ сарын 6-нд Их хурлаа хуралдуулж, Л.Оюун-Эрдэнийг  намын даргаар жинхлэх эсэхийг шийднэ. Угтаа бол энэ товлолт хурал өмнөх жишгээрээ бэлэгдлийн шинжтэй буюу тохироо, яриа аль хэдийн өрнөчихсөн, бэлтгэсэн жүжиг дээр намын гишүүдийн хүрэлцэн ирж, нэг өдөр бие биетэйгээ нүүр тулж уулзаад нэг дуугаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжилна гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ энэ хуралд үндсэндээ өнгөрсөн 10 гаруй сарын хугацаанд буюу Ерөнхий сайдын тамга тэмдэгийг хүлээж авсан цагаасаа л эхлээд бэлдэж эхэлсэн.
 
       Намын Бага хурлаар өөрийгөө намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилуулах гэж хэрэндээ гүйсэн гэдэг. Улмаар намын хуралд эхлэх үед зарим ахмад гишүүдээ “Цагаасаа хоцорсон” гэх ялихгүй шалтгаан гаргаж, хуралдаандаа оролцуулаагүй. Цаад агуулгаараа өөрт нь эсрэг санал өгөх магадлалтай хүмүүсийг замаасаа чимээгүйхэн гаргасан болж таарах нь. Энэ удаагийн Их хуралд ийм асуудал үүсгэхгүй гэсэндээ хэрэндээ хичээж, намынхаа гишүүдэд байж болох бүх ам өчгөө өгч, найр тавьж байгаа гэх сураг Саарал ордноор хөврөх болжээ. 
        Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийг намыхан нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бөгөөд М.Энхболдын бүлэглэл, Сү.Батболдын фракцтай нэгдэн түүнийг шахаж эхэлсэн гэдгийг намынхан нь гишүүд жиг, жуг ярилцаж байгаа юм. Үндсэндээ намын генсек Б.Амарбаясгалан ч Л.Оюун-Эрдэнэд тийм ч сайнгүй бөгөөд намын хэтийн зорилгоо босдондоо гар барилцан, эвтэй байгаа “дүр” үзүүлж байгаа гэх. Эрх баригч намынхан хэзээний дотоод маргаан, талцал хуваагдлаа гадагшаа задруулж, илт цагаан бие биедээ дайсагнадаггүй учир ийн маргаан дотроо чимээгүй үргэлжилж байгаа бололтой. Энэ мэт маргаанаа намын удирдлагууд нууцлах гэж хэрэндээ л хичээж байгаа сурагтай. 
 
Иймд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх тал дээр хөлс хүчээ зарцуулж, намын их хурлын дараа улс төрийн хэд хэдэн томоохон шийдвэр гаргахаар тохиролцоод байгаа гэнэ.
 

НАМЫН ДАРГАД ЖИНХЛЭГДЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОХИРОО

       Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жинхэнэ дарга болсныхоо дараа Засгийн газартаа халаа, сэлгээ хийж, намын даргаар жинхэлсэн хүмүүсийнхээ өрийг цайруулах учиртай. Өөрөөр хэлбэл, “Сайд  нараа явуулахгүй. Эцсээ хүртэл үзнэ” гэж ам гарч байсан сайд өөрөө бүтэн байхын тулд зарим сайдыг золионд гаргаж, явуулахаас өөр гарцгүй болсон гэсэн үг. 
      Хоёрдугаарт, Засгийн газарт шинэ салхи оруулахдаа улс төрд том алхам хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, давхар дээлтээ сайд нараа дан дээлтэй болгож, Засгийн газраа тогтвортой ажиллуулна гэсэн амлалтаасаа буцна гэсэн үг. Тодруулбал, дан дээлтэй Засгийн газар төрийн эрхэнд ажиллах амаргүй учир давхар дээлтэй сайдынхаа тоог нэмэх тохироонд хүрч, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө намын даргад үлдээж байгаа гэх нь бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ирэх хаврын чуулганаар багтаан хэлэлцэж, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь тодорхой болсон гэнэ. 
       Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, мажоритор тогтолцооноос пропарцианаль тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх аж. Л.Оюун-Эрдэнэ намын томчууддаа энэ мэт саналуудаа танилцуулаад  үлдсэн хоёр жилд намын даргын албыг хаших тохироогоо гүйцэлдүүлэх сурагтай. Гэвч МАН доторх өмнөх хагарал бага багаар сэдэрч байгаа сурагтай. 

https://ergelt.mn/news/35/single/15906
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.