Уур амьсгалын өөрчлөлтийн 100 тэрбумын санхүүжилт юунд зарцуулагдсаныг хэн ч мэдэхгүй байна

343


Сүүлийн 10 жилийн хугацаанд баян улс орнууд болон хувийн аж ахуйн нэгжүүд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад нь туслах зорилгоор дор хаяж 500 тэрбум ам.доллар хандивласан байна. Харин үүнээс  100 тэрбум ам.доллар нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй буюу зорилтот бүлэгтээ хүрээгүй байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн энэ  санхүүжилтийг хэрхэн зарцуулсан эсвэл огт зарцуулаагүй эсэхийг  Засгийн газрууд, холбогдох агентлагууд  цаашлаад ер нь хэн ч мэдэхгүй байгаа талаар “Quartz” сайт мэдээлжээ. Шотландын Глазго хотноо болсон уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хуралд /COP26/ оролцогчид  өнгөрсөн баасан гарагт эцсийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний гол зорилго нь 2030 он гэхэд агаар мандалд хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их хэмжээгээр бууруулах юм.
Түүхэнд Глазгогийн уур амьсгалын гэрээ хэмээн тэмдэглэгдэн үлдэх уг гэрээний гол заалтуудыг дурдвал:
 
  • -Байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй чулуужсан түлш болох нүүрсний хэрэглээг аажмаар багасгах
  • -Хийж буй ажилдаа тогтмол дүн шинжилгээ хийх
  • -Ядуу буурай болон хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үзүүлэх санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх гэсэн заалтууд юм.
Гэхдээ уг санхүүгийн тусламжийг хэрхэн зарцуулах, хянах талаар юу ч дурдаагүйн дээр цаашид ч хяналт тавихгүй бол  энэ их хэмжээний  хөрөнгө "Ногоон  мөнгө угаалга шиг санагдаж байна" гэж Берлинд төв байртай бодлогын судалгааны  Хайнрих-Бёллийн сангийн захирал Лиане Шалатек ярьжээ.  Энэхүү санхүүжилтийн дэлгэрэнгүйг харуулах нээлттэй данс байхгүй байгаа нь хандивлагчдын санхүүжилт зөв газраа очихгүй байх эрсдэлтэйг Шалатек онцолжээ. 
Улс орнууд уур амьсгалын тусламжийн хүрээнд олгож буй санхүүжилтдээ "Рио маркер" гэж нэрлэгддэг тэмдэглэгээг хавсаргадаг. Уг санхүүжилт уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой болохыг илтгэж буй бол "2" мөнгөний дийлэнх хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудалд  зарцуулагдах бол "1" гэж тэмдэглэдэг. Жишээлбэл, Финлянд Этиоп улсад усан хангамж, ариутгах татуургын системийг хөгжүүлэхэд зориулж 4.47 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, үүнийгээ "1" гэж тэмдэглэжээ. Гэвч усны тусламжийн төслүүд хэдэн арван жилийн турш хэрэгжиж ирсэн бөгөөд энэ төслийн зорилго нь  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эсэх нь маргаантай юм.
Энэ мэтчилэн огт өөр асуудалд зарцуулагдах тохиолдол цөөнгүй байдаг аж. Шотландын Глазго хотод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар хөгжиж буй орнууд уур амьсгалын санхүүжилтийг чангатгахыг уриалсан байна.  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын ахлах шинжээч Байса Наран "Дэлхийн улс орнуудад олгож буй санхүүжилтийг хянаж, аудит хийж, бие даасан дүгнэлт гаргадаг гуравдагч этгээд байхгүй. Тиймээс уур амьсгалын өөрчөлтийн эсрэг санхүүжилт яг зөв зүйлдээ зарцуулагддаг эсэх нь тодорхойгүй. Энэ асуудлыг цэгцлэхэд удаан хугацаа шаардагдахаар байна” гэжээ.
Хөгжингүй улс орнууд уур Парисын хэлэлцээрийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд жил тутам 100 тэрбум ам. доллар хөрөнгийг дараах аргаар дайчлан зориулах ёстой. Үүнд:
 
  • Уур амьсгалын санхүүжилтийн өнөөгийн түвшинг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Уур амьсгалын санхүүжилтийнхээ тал хувийг дасан зохицох үйл ажиллагаанд зориулах
  • Нүүрсний олон улсын санхүүжилтийг зогсоох;
  • Малтмал түлшинд олгодог татаасыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх багтаж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.