Т.Доржханд: Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна, үүнийг өөрчилнө

367


УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т. Доржханд мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын Тэрбээр "Өнөөдөр 2022 оны улсын төсөв батлагдлаа. Өмнөх 30 жилийн төсөв яаж баталдаг байсан тэр л дагуу батлагдаж байна. Хоёр удаа бид  томоохон сонгуулийн ард гарсан. 2020, 2021 оны төсөв бол сонгуулиудад зориулсан маш том тэлсэн төсөв томорсон байсан. Тиймээс 2022 оны төсөв тэлсэн биш, илүү судалгаан дээр суурилсан хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, төсвийн алдагдлыг бууруулсан ийм төсөв байгаасай гэж бодсон. Гэвч харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдлаа. Одоо үүнийг зогсоох цаг болсон. 

Энэ асуудал нь улсын төсөв дээрээ биш байна. Асуудал нь тогтолцоон дээр байна. 
Сангийн яамд 15 жил ажиллаж төсөв хийж байсан болохоор зовлонг нь мэднэ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид дараагийн 30 жилд ийм төсөв батлах нь. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Жил болгон өсөх нь. Цаашаа ингээд төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ. Таван жил сэхээнд байсан эдийн засаг дахиад сэргэхгүйгээр сэхээнд орлоо. Тиймээс углуурга, системээр нь өөрчлөх ёстой юм байна. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлын ҮХЦ-д өгөхөөр шийдлээ. Ирэх 7 хоногт өгнө.
Өнөөдөр монголчуудынхаа төлөө томоохон дэд бүтцийг санхүүжүүлэх боломжийг хайж олох уу, 76 тойргийн эрх ашгийг хангасан, сургууль цэцэрлэг барьсан жижиг гүүр тавьж, Соёлын төв барьсан 30 жил байх уу ийм л эгзэгтэй мөч дээр байна. Үүнийг өөрчлөх гарц нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын төслийн тогтоолыг бид өөрчилж хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна. Ийм байхад Монгол Улс өрийн хямралаас хэзээ ч гарч чадахгүй. Дээрээс нь бид хөгжил ярих ямар ч боломжгүй юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүн болон Сангийн яамны буруу гэж хэлэхгүй. Энэ бол тогтолцооны буруу асуудал байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийг шахаж шаардана. Уг тогтолцооны асуудлыг шийдэж байж Монгол Улс хөгжинө шүү " гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.