Д.Бат-Эрдэнэ: Нөхөн сонгуулиар мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл хүлээн авсан, хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн

374


Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.
СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Аравдугаар сарын 10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан.
СЕХ-ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. Өчигдрийн байдлаар 62 өргөдөл гомдлоос нэг нь шийдвэрлэгдэж байгаа бөгөөд бусдыг нь шийдвэрлэж дууссан байна. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан.
Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.