АН, УИХ дахь АН-ын бүлэг Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг хаслаа

427

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.Энэ үеэрээ тэрээр АН-ын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг 4 жилийн хугацаатай хассан тул тэднийг мөн УИХ дахь АН-ын бүлгээс хассан болохыг зарлав.
 
Тодруулбал Д.Ганбат: “УИХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Ганнибал УИХ дахь АН-ын бүлгийн зохион байгуулалтын асуудлыг ярилцая гэдэг санал гаргасан нь үнэн. Гэхдээ энэ оны 7-р сарын 5-нд УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаад явж байгаа. Хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг.
 
 Манай бүлэг 11 гишүүнтэй. Нийт гишүүдээс нилээд хэдэн хүн нь зураагүй, мөн гарын үсэг зурсан зарим гишүүд маань ч буцаж байна. Учир нь янз бүрийн байдлаар гадна, дотноос УИХ дахь АН-ын бүлэгт дарамт учруулж байна. Тухайлбал зөвлөхөөрөө дамжуулаад надад ч дарамт үзүүлж байгаа.
 
 
АН-ын удирдлагаас надад өгсөн чиглэлийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан тул УИХ дахь АН-ын бүлгээс ч хасаж байна” гэсэн юм.
 
 
 
С.Сарнай

https://www.sonin.mn/news/peconomy/125454
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.