Covid-19 халдвараар өвдсөн 172 бүртгүүлэгч есдүгээр сарын 2-5-нд ЭЕШ өгнө

404

Энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд 40.420 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд тэдний 90 гаруй хувь нь шалгалтаа өгчээ. ЭЕШ өгсөн шалгуулагчдын батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байна. Нийтдээ 36.782 хүүхэд батламжаа авах гэнэ. 
Коронавируст халдварын улмаас 172 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй тул тэднээс есдүгээр сарын 2-5-нд шалгалт авах юм. Холбогдох байгууллагууд Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь зөв алхам болсон гэж үзэж байгаа бөгөөд ирэх жилүүдэд ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох, хичээлийн сонголтыг эргэн харах шаардлага байгаа гэж Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.