Өнөөдөр Монголын буудлага, жүдо, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөнө

101
 
“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдрийн байдлаар 66 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл , нийт 3 медальтай Индонез улстай хамт 42 дугаар байрт бичигдэж байна.
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 30-ны өдөр манай жүдо, буудлага, усанд сэлэлтийн тамирчид олимпын медалийн төлөө өрсөлдөх тэмцээндээ хүч, ур чадвараа сорино.
Тодруулбал, Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээн 7 дахь буюу өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх бөгөөд 11 цаг 21 минутаас эрэгтэйчүүдийн +100 кг жинд гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний даваанд Узбекистаны Бекмурад Олитбоевтай 2 дугаар татами дээр хүчээ сорино.
Олимпын буудлага спортын “Asaka shooting Range” танхимд спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд өрсөлдөх тамирчдын тэмцээн өглөөний 08 цагаас эхэлнэ.
Өчигдөр болсон тогтоол буудлагад Цолмонбаатарын Анударь 287 оноогоор 29 дүгээрт, Отрядын Гүндэгмаа 283 оноогоор 38 дугаарт жагссан. Энэ үр дүн дээр өнөөдөр рапид буюу хурдан буудлагын дүн нэмэгдээд нийлбэрээр эхний наймд шалгарсан нь өдөр 13 цагаас шигшээ тэмцээнд өрсөлдөнө.


“Токио-2020” олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн “Tokyo Aquatics Centre” бассейн төвд өнөөдөр үргэлжилж, чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын 2 тамирчин хоёулаа өнөөдөр орой усан замд уралдана.


Чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайд 19 цаг 10 минутаас Мягмарын Дэлгэрхүү хурд, ур чадвараа сорих бол, чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд Батбаярын Энххүслэн 19 цаг 32 минутаас гараанаас гарч уралдана.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.