УЕПГ: Өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийн талаар прокурор дээр ямар нэгэн санал орж ирээгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар прокурорын цалин хөлсийн нэмэгдлийн асуудал хэлэлцэгдэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийг хөндөв. Өмгөөлөгч Б.Баасанцогтын холбогдсон хэрэг ямар шатандаа явж байгааг тодруулахад УЕПГ-ын зүгээс "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор прокурор дээр ямар нэгэн санал шийдвэр орж ирээгүй байна" гэлээ. Өөрөөр хэлбэл, уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа аж.