Барилга хот байгуулалтын сайдаар ажлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаа

380
Барилга, Хот БАЙГУУЛАЛТЫН САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ. 
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар багтаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 16, 17 дугаар хороонд ажиллав.
Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт /5, 16, 17 хороо/ Засгийн газар, Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилт, гэрийн эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, хороо, хэсэг зэрэг анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө дэмжлэг өгч ажиллалаа.
Иргэд, дүүрэг, хороо, хэсгээс тавьсан санал хүсэлтийг нэгтгэж Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжилахаар болов
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.