ХҮН-ын уриалгыг хүлээн авч МАН сонгуулийн сурталчилгаагаа зогсоолоо
Монгол Ардын нам сонгуулийн сурталчилгааг зогсоож буй талаараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа мэдээлэв. Тодруулбал, МАН Хөдөлмөрийн Үндэсний намын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс /2021.06.06./ эхлэн зогсоож байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр сурталчилгаа цахим хэлбэрээр болон хэвлэл мэдээллийн сувгаар үргэлжлэх бөгөөд гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.