ЕВРОПЫН ХОЛБОО: “Pfizer" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрлөө

520

 

Европын эмийн агентлаг (EMA) АНУ-ын “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэснээр уг вакцин Европын холбооны улсуудад 18-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байна.

Энэхүү вакцины хүүхдэд үзүүлэх үр дүнгийн талаарх эмнэлзүйн судалгааг 2260 өсвөр насныхны дунд явуулсан бөгөөд Европын холбоо уг вакциныг насанд хүрэгчдэд хэрэглэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд зөвшөөрч байв.

Европын холбооны орнуудад мөн “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр АНУ болон Канад улс "Pfizer"-ийн вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн билээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.