Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн МӨРИЙН ХӨТӨЛБӨР

673

Үндэсний аудитын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлтийг хуулийн хугацаанд буюу энэ оны 5 дугаар сарын 5-ны өдөр СЕХ-д хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” гэж заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд байршуулж байна. Сонгогч та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл дор буй холбоосоор нэвтэрч үзнэ үү.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр орон даяар зохион байгуулагдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.