Зарим ухаалаг утсан дээр “WhatsApp” ажиллахгүй

485

АНУ-ын “Facebook” компанийн “WhatsApp” мессенжер “iPhone” утасны хуучин загвар дээр ажиллахгүй болно гэж WABetaInfo портал мэдээлжээ.
“iOS 9” болон түүнээс өмнөх хувилбарын үйлдлийн систем бүхий утаснууд “iOS” үйлдлийн системд зориулсан аппликэйшны сүүлийн бета хувилбарыг дэмжихгүй гэнэ. Одоогоор “WhatsAp” албан ёсны эх сурвалж энэхүү мэдээллийг баталгаажуулаагүй байна.
“iPhone” утсанд зориулсан үйлдлийн системийн албан ёсны жагсаалтад “iOS 9” болон түүнээс хожуу үеийн хувилбаруудыг оруулжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн “WhatsApp” мессенжер “iOS 9” болон “Android 4.0.3” үйлдлийн системээс өмнөх хувилбаруудад ажиллахаа больсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.