Б.ЛХАГВАСҮРЭН: 2021 онд 700-аад тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн

611


Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлэх  талаар мэдээллээ. Энэ үеэр Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн "Төв банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын төлөвлөгөөн дээр гурван хэсэг дээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, репо санхүүжилт. Үүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, ипотекийн зээл. Үүнийг манайх 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Гэхдээ 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ төсвийн шинжтэй арга хэмжээ байсан учраас 2019 онд хязгаарлагдсан. 2020 онд цар тахлын нөлөөгөөр үүнийг дахин олгож эхэлсэн. Харин энэ онд уг зээлийг зах зээлд ханагалттай гаргахаар болсон.
2021 онд 700-аад тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн. Гуравдугаарт, ажлын байрыг дэмжих арга хэмжээ  Арилжааны банкуудад тодорхой хэмжээний эх үүсвэр цуглачихсан учраас энэ эх үүсвэрийг аж ахуйн нэгжийг  ажлаа байраа нэмэгдүүлэхэд нь сэргэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж байгаа. Ингээд арилжааны банкуудад хуримтлагдсан хоёр их наядыг гаргах боломжтой болж байна. Мөн гурван хувийн хүүтэй олгож байгаа нь давуу тал болно" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.