Бүх нийтийн бэлэн байдлын өдрүүдэд 15 САЛБАРЫН үйл ажиллагааг л зөвшөөрнө
Шадар сайд Я.Содбаатар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээ гаргалаа.
Хуралдаанаар УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Ингэснээр дараах 15 байгууллагаас бусад газрууд үйл ажиллагаа явуулахгүй болжээ.
Үүнд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
- Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
- Банк, санхүүгийн байгууллага
- Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
- Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулуах/
- Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
- Оршуулгын үйл ажиллагаа