ТЭСО корпорацийн О.Цогтгэрэл тусгаарлагдах уу

863

UB Palace-т анх удаа бие даасан тоглолтоо хийсэн залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуу улс орныг үнэхээр л доргиож орхив бололтой. Түүний толилуулсан “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн ТЭСО-гийн 1 жолооч COVID-19-ээр халдварласан нь шинжилгээгээр батлагдаж, бүх ажилчдыг нь 1,2,3-р зэргийн хавьтагч хэмээн үзэж, тусгаарлаж эхэлжээ.
Уг тоглолтыг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохиосон бөгөөд гар бие оролцсон хүн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гэв. Арваннэгдүгээр сарын 08-нд болсон тус тоглолтыг 14-р эгнээнд сууж үзсэн иргэнээс анхны хавьтал илэрсэн тул түүнийг гэр бүлийнхэнтэй нь ХӨСҮТ-д хүргэсэн билээ. Тус иргэн тоглолтын дараа эхнэртэйгээ хамт дуучинтай зураг авахуулсан гэх мэдээллийн дагуу тус дуучинг тусгаарлаад байна.
Мөн тоглолтыг Тэсо корпорацийн ажилчид бүгд үзсэн нь тогтоогдож, ажилчдыг зохих журмын дагуу тусгаарлажээ. Харин тоглолтыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тусгаарлалтанд орсон эсэх тун тодорхойгүй байна. Гэвч ажилчиддаа тоглолтын билет шахсан, тоглолт зохион байгуулсан хэмээн хариуцлага хүлээх ёстой юу, эсвэл зүгээр өнгөрөх хэрэгтэй юу.
Factnews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.