“Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүрийг танихын аргагүй болжээ

882

1981 онд “Оскар”-ын гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг хүртсэн ЗХУ-ын уран сайхны кино “Амьдрал нулимсанд дургүй”-д гол дүр бүтээсэн Вера Алентова 78 насандаа гоо сайхны хагалгаа хийлгэснээр шүтэн бишрэгчид төдийгүй найз нартаа ч танигдахааргүй болтлоо өөрчлөгджээ.
Вера Алентова хамт ажиллаж байсан жүжигчин Дарья Поверенноватай саявтархан уулзахдаа хамтдаа зураг авахуулсан байна. Тус зургийг олон нийтийн сүлжээнд оруулахад жүжигчин эмэгтэйг хүмүүс эхэндээ огт таниагүй гэнэ.
Дарья Повереннова “Вера Алентиновнатайгаа 2019 оны хоёрдугаар сараас хойш уулзаагүй байж байгаад сая уулзлаа. Урьдын адил эрч хүчээр дүүрэн явна. Үнэхээр биширмээр эмэгтэй шүү. Түүнийг би асар их хүндэлдэг. Ийм гайхамшигтай жүжигчинтэй хамт ажиллаж байснаараа их бахархдаг. Вера Алентовагийн тоглосон аль кинонд нь та нар илүү дуртай вэ?” гэж бичээд хамт авахуулсан зурагаа оруулжээ.
Гэтэл зургийн дор олон хүн жүжигчин эмэгтэйг танигдахгүй болтлоо гоо сайхны хагалгаа хийлгэсэнд халаглаж, харин зарим нь дэмжсэн сэтгэгдэл бичсэн байна.
Вера Алентова 2009 онд гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь амжилтгүй болсноос хойш хэд хэдэн удаа дараалан хагалгаа хийлгэснээр өмнөх дүр төрх нь ихээхэн өөрчлөгджээ.

https://news.zindaa.mn/3gci
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.