Сонгинохайрханы залуучууд эдийн засагч Э.Батшугар, түүний мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна
Олон улсын хөрөнгийн зах зээлийн топуудын нэг “Жи Пи Морган”-д банкир, Монголбанкны дэд ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, санхүүгийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан туршлагатай эдийн засагч Э.Батшугар энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байгаа.Эдийн засагч хүний хувьд мөрийн хөтөлбөрүүд нь хоосон амлалт биш тооцоо судалгаа бүхий шийдлүүдэд тулгуурласан байгааг иргэд талархан хүлээн авч байна. Ард иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой нутгийн удирдлагын байгууллагад ийм мэргэжлийн боловсон хүчин маш их дутагдалтай байгааг мөн хэлж байна.
Ялангуяа залуучууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа нь уулзалтуудаас харагдаж байна. Төрийн удирдлагын бүх шатны байгууллагууд нам дагасан, цүнх барьсан түшээдээр дүүрчихээд байгаа өнөөдрийн дүр төрхийг энэ удаагийн сонгуулиар залуучууд л өөрчилж чадна. Тиймээс залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг бодитоор хийхээр зориглож нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжихийг тэд уриалж байгаа юм.
Эдийн засагч Э.Батшугар энэ удаагийн орон нутгийн сонгуульд гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй олон шийдлүүдийг санал болгож , мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбогдсон хувийн сууцыг дэмжих, хувиараа бизнес эрхлэгчид тэр дундаа эхлэл хөрөнгөгүй гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, ногоон дүүрэг болгох, тохижилт, дэд бүтцийг сайжруулах гээд олон шийдэл нь иргэд, сонгогчдод таалагдаж байна.
Түүнчлэн төрийн бүх шатанд ард түмний хяналтыг бий болгохыг зорьж байгаа юм.
Эдийн засагч Э.Батшугарын мэргэжлээрээ амжилттай ажилласан зарим баримтыг хуваалцаж байна. “Жи Пи Морган”-ы чадварлаг банкирАНУ-ын Бэнтлигийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн хос мэргэжлээр төгсөөд удаагүй байхдаа Э.Батшугар тус улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том компани болох “Жи Пи Морган” /JP Morgan/ компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж эхэлсэн. Ихэвчлэн уул уурхай, газрын тосны чиглэлийн компаниудтай хамтран ажилладаг байсан бөгөөд 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож өгсөн нь HSBC-ийг уналтаас сэргийлсэн амжилт болон тэмдэглэгджээ.
Монгол Улс саарал жагсаалтаас гаравЭ.Батшугар 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа баг хамт олонтойгоо маш сайн хамтарч ажилласан байдаг. Тухайлбал, 2011 оноос эхлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орнуудын хяналтын жагсаалт буюу саарал жагсаалтанд орсон байсан Монгол Улс 2014 оны долдугаар сард энэ жагсаалтаас гарч байсан түүхтэй. Ийнхүү саарал жагсаалтаас хасагдсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах илүү таатай, аюулгүй орчин бүрдэж байгаагаас гадна дотоодын санхүү, эдийн засгийн тогтолцооны чухал хамгаалалт болж өгсөн юм.
Төлбөрөө мобайлддаг үйлчилгээг гардан хийсэнТэрээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэхүү ажлыг санаачилж, эхлүүлэн, гардан гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог "Төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-ээр дамжуулах үйл ажиллагааны нээлтийг хийж байсан юм. Ингэснээр бидний сайн мэддэг гар утаснаасаа төлбөрөө мобайлдах болон төгрөгийн картын хэрэглээ нэвтэрч, удалгүй гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийдэг цахим системийг бүх банк хэрэглэж эхэлсэн юм.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог эхлүүлэвЭ.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа багаа маш амжилттай удирдаж чадсан. Тэрээр баг хамт олонтойгоо хамтран дэлхийн санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг “Mortgage loan” буюу ипотекийн зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгосон. Ингэснээр банкны зээлийн систем эрс өөрчлөгдөж, хугацаа нь 20-25 жил болж удалгүй жилийн тав, найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнүүд хүртээмжтэйгээр гарч эхэлсэн юм.