БАЯНЗҮРХЧҮҮД Г.УУГАНБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
НИТХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 4-р тойрог буюу 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороонд өндөр боловсролтой чадварлаг удирдагч залууг МАН-ааснэр дэвшүүлжээ. Нийслэлийн Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж нийслэл хотоо эрүүл цэвэр хот болгох олон талт ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлж байсанд нь дүүргийн иргэд сайшаалтай байдаг.
Тэрээр дүүргийн мэргэжилтнээс эхлээд нийслэлийн хэлтсийн дарга болтлоо ажиллаж Улаанбаатар хотын хөгжлийн гарц шийдлийг судлан оновчтой шийдлүүдийг боловсруулж жишиг хот болгох талаар үр бүтээлтэй олон ажил өрнүүлжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн ногоон орчныг нэмэгдүүлэн, улсын чанартай болон дүүргийн нэгдсэнэмнэлгүүдийнзам талбайг иж бүрэн тохижуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай зохион байгуулж удирдаж ирсэн нь Баянзүрхчүүдийн итгэлийг хүлээх болсон байна.
Нэр дэвшигч Г.Ууганбаяр иргэдтэй уулзах үеэрээ дүүргийн насжилтөндөртэй орон сууцнуудын гадна дулаалга, автомашины зогсоол, стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбайн асуудлуудад төвлөрөн ажиллаж жишиг дүүрэг болгохоо илэрхийлсэн нь сонгогчдоос өндөр дэмжлэг авчээ.
Тэрээр Дүүргийн Хүнсний худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга, Таван-толгой Гашуун Сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг удирдан эхлүүлсэн нь өдгөө амжилттай үргэлжлэж буй төслийн нэг юм.
Ууган намын урдаа барьдаг залуу боловсон хүчин Г.Ууганбаярыг Баянзүрхчүүд дэмжиж байна.
/Баянзүрх дүүргийн иргэдийн нэгдэл/